ded_vasilij: (dedpixto)
[personal profile] ded_vasilij
"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахыг ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С гэгч нь сэхээнд ортол нь зоджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрийн “HOME PLAZA” худалдааны төвд байрлах ONE EVENT HALL-д энэ оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үед Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнээс гарч явахад нь зодсон байна.

Тус арга хэмжээнд БНХАУ, ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар, дипломат ажилчид, зочид төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга, Хотын дарга С.Батболд болон хотын удирдлагууд зэрэг олон хүндэт зочид уригдан ирсэн аж. Тухайн өдөр “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах өөрийн ая дуугаа өргөхөөр очжээ.
Тус цэнгүүнээс дуучин С.Амармандах гэртээ харихаар гарахад согтууруулах ундаа хэрэглэсэн ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С нь түүний араас гарч архины шилээр толгойн тус газарт нь цохин ухаан алдуулсан байна. Ухаан алдсан дуучныг А.С нар нь нүүрэн тус газар нь зэрлэгээр балбаж, танхайрч байхад нь ONE EVENT HALL-ийн хамгаалагчид салгасан байна. Энэ хэрэг тус газрын хяналтын камерт бичигдэн үлджээ.
Одоогийн байдлаар дуучин С.Амармандахын бие маш хүнд байгаа бөгөөд ГССҮТ-т эмчлүүлж байгаад хувийн эмнэлэгт шилжжээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б гэгч байцаагч шалгаж, эхэлсэн байна. Тус хэргийн талаар ар гэрийнхнээс нь тодруулахыг оролдсон боловч ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзав.
У.УРАНЦЭЦЭГ

Date: 2016-11-30 01:38 pm (UTC)

From: [identity profile] fukken-shame.livejournal.com
Наебнул на банкете стакан водки и впал в кому? Пиздоглазым пить низзя, у них какой-то фермент алкоголь не расщепляет жи.
Date: 2016-11-30 03:02 pm (UTC)

From: [identity profile] ded-vasilij.livejournal.com
Би нүдээ баларч байсан, тиймээ энэ нь: хүрээ ямар нэгэн зүйл түүний зангиа нь зүү энэ тавдугаар дипломатч зураг сануулсан?
Сайн хуучин хоногийн дараа рсфср-ендер Нацист Герман найзууд? , Зөндөө тэр лонх хэлж байгаа бидний bygones?
______________
Я тут глаз прищурил и ага его: может этому дипломату картинка на булавке для галстуха у репера что-то напомнила?
Старые добрые времена, когда рсфср дико дружил с нацистской германией? Дескать, кто нам наше старое помянет, тому бутылкой по ебалу?
Edited Date: 2016-11-30 03:04 pm (UTC)

Profile

ded_vasilij: (Default)
ded_vasilij

January 2025

S M T W T F S
   123 4
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

Style Credit

Expand Cut Tags

No cut tags
Page generated May. 24th, 2025 03:58 am
Powered by Dreamwidth Studios